Хүчин чадал
Манай компани нь 2012 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн уул уурхайн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сэлбэг хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон хүнсний ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй эрхэлж байна.
Өнөөдрийн байдлаар манай байгууллага 20 гаруй тогтвор суурьшилтай ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонхор сууринд 2800м² эзэмшлийн газартай 700м² агуулах болон мөн тус хороо Туул зөрлөгийн бүсэд байрлах 1400м² эзэмшлийн газарт 300м² агуулахын зориулалттай талбайг ашиглан ханган нийлүүлэлтийн үйлчилгээг түргэн шуурхай хийж гүйцэтгэж байна. Хүргэлт, түгээлтийн үйлчилгээг шуурхай, найдвартай гүйцэтгэх зорилгоор Hiace маркийн хөргүүртэй 3 автомашин, Alphard маркийн 3 автомашин, Porter маркийн 1 автомашин бүхий тээврийн хэрэгслийн баазтайгаар харилцагч байгууллагууддаа тогтмол үйлчилгээ үзүүлж байна.
Барилга, тохижилт
Орон сууц, худалдааны төслүүдийн барилга байгууламж, чимэглэл, тохижилтын чиглэлээр мэргэшсэн үйлчилгээ. Жижиг засвараас эхлээд 5 давхар барилга хүртэл бид бүгдийг чанартай хийж гүйцэтгэдэг.
Барилгын материал ба хангамж
Чанартай барилгын материал, хангамжийн бөөний болон жижиглэн худалдаа. Бид дэлхийн топ брэндүүд болон дотоодын шилдэг үйлдвэрлэгчдээс танд хэрэгтэйг түгээдэг.
Цахилгаан ба сантехникийн шийдэл
Төслийн бүх хэрэгцээнд зориулсан цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж, сантехникийн материал. Бид ямар ч хэмжээний ажилд мэргэжлийн түвшний шийдлүүдийг санал болгож байна.